Боржигон Транс Групп нь зам тээврийн салбарт тэргүүлэх байр суурь эзэлсэн, олон жилийн туршлагатай компани юм.
“Боржигон Транс Групп” нь хөрөнгө оруулагчид болон түнш байгууллагуудтай хамтран ажиллах боломжтой бөгөөд Монголын зах зээлд хөгжлийн шинэ боломжуудыг нээхийг урьж байна!
“Боржигон Транс Групп” нь 2010 онд байгуулагдсан бөгөөд Монгол Улсад авто зам, барилга, нүүрс тээвэр, үл хөдлөх хөрөнгө, уул уурхай, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлж буй тэргүүлэгч компаниудын нэг юм.
Манай группын зорилго нь хөрөнгө оруулалт, технологи, шинэ боломжийг нэвтрүүлэн зах зээлд тогтвортой өсөлт бий болгох явдал юм.
Бидний хамтын ажиллагаа нь тогтвортой, үр өгөөжтэй, урт хугацааны амжилт авчирна гэдэгт бүрэн итгэлтэй байна.
Засгийн газраас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн яам “Мянганы замын хоёр дахь довтолгоо”-г эхлүүлж, бүх аймгийн төвүүдийг хатуу хучилттай авто замаар холбох томоохон бүтээн байгуулалтын ажлыг амжилттай эхлүүлжээ.
2017 онд Нийслэлийн Авто замын салбарт хэрэгжиж буй төслүүдийн хүрээнд “Боржигон Транс Групп” хамтран ажиллаж, шинээр 10.9 км авто зам барьж, 32.6 км авто замыг өргөтгөж шинэчилсэн.
“Боржигон Транс Групп” нь зам тээврийн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд нийслэлийн авто замын шинэчлэлт, өргөтгөлд үнэтэй хувь нэмэр оруулсан компани юм.