“Боржигон Транс Групп” нь зам тээврийн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд нийслэлийн авто замын шинэчлэлт, өргөтгөлд үнэтэй хувь нэмэр оруулсан компани юм. Бид 2015 онд Хандгайт чиглэлийн авто замын өргөтгөл шинэчлэл, Улиастай гацуурт чиглэлийн зам засвар, Гүнтийн даваа чиглэлийн авто замын төслийн ажлуудыг амжилттай хэрэгжүүлсэн. Мөн Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчны эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км авто замын өргөтгөл шинэчлэлт, Ар гүнтийн зуслан хүртэлх 7.36 км замын барилга, байгууламжийн угсралтыг гүйцэтгэсэн.
2017 онд Нийслэлийн Авто замын салбарт хэрэгжиж буй төслүүдийн хүрээнд “Боржигон Транс Групп” хамтран ажиллаж, шинээр 10.9 км авто зам барьж, 32.6 км авто замыг өргөтгөж шинэчилсэн. Энэ төсөл нь нийт 43.5 км авто замын шинээр 5 байршилд хэрэгжсэн. Сүүлийн жилүүдэд зам, тээврийн салбарын бүтээн байгуулалт эрчимжиж, урьд өмнө хийгдээгүй томоохон зам барилга, байгууламжийн засварын ажлуудыг хэрэгжүүлсэн.
Засгийн газраас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн яам “Мянганы замын хоёр дахь довтолгоо”-г эхлүүлж, бүх аймгийн төвүүдийг хатуу хучилттай авто замаар холбох томоохон бүтээн байгуулалтын ажлыг амжилттай эхлүүлжээ.